Монголын урлагт өөрийн гэсэн оройн зайг хэдийнээ бий болгож тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээж “Гэгээн Муза-10” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж байсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н. Цэнд-Аюуш ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Тэрээр өөрийн ангийн андуудтай гар нийлэн “Гэрэлт медиа” группыг байгуулан, анхны бүтээл болох “Хязгааргүй” хэмээх монголын уран сайхны киног бүтээж үзэгч түмэндээ өргөн барьсан бөгөөд тус нээлтийн үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал уригдан ирж энэхүү гайхалтай шагналыг нь гардуулжээ.
Жүжигчин Н. Цэнд-Аюуш МУ-ын Соёлын Тэргүүн боллоо

Leave a Reply