”Wolf totem” 2015 онд нээлтээ хийнэ

СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээж буй “Wolf totem” кинонд тоглож байгаа билээ. “Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа аж. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа юм. 2012 онд киноны гол дүрийн эмэгтэйг  Монголоос сонгон шалгаруулахад жүжигчин Р.Анхням шалгарсан.

Тэгвэл “Wolf totem” уран сайхны кино 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлажээ.

3

2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *