Мэдээ, мэдээлэл Онцлох мэдээ Ном Эрдэнэ сангаас Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн номын санд ном бэлэглэв Нэргүй Номын санч Oct 14, 2014 0 Сэнгийн ЭРДЭНЭ 1929-2000 Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжиг, киноны зохиолч. Монгол Улсын Төрийн шагналт (1965). Ардын уран зохиолч (1994). С.Эрдэнэ 1929 оны 12-р сарын 7-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. 1949 онд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургуулийн Анагаах ухааны факультетыг тус тус төгсчээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон ойн медалиудаар шагнагдсан юм. 1995 онд ардын уран зохиолч цол хүртжээ. 1949 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. “Утга зохиол урлаг” сонин, ”Цог” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр олон жилийн турш ажилласан. С.Эрдэнэ орчин үеийн монголын үргэлжилсэн үгийн том зохиолчдын нэг юм. С.Эрдэнийн өгүүллэгүүд нь уянгын шинжтэй бөгөөд орчин үеийн хүний дотоод сэтгэхүйг нээн үзүүлэхэд чиглэсэн өвөрмөц онцлогтой, бие даасан үзэгдэл болж монголын утга зохиолд орсон юм. Эрдэнэ сангаас Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн номын санд С.Эрдэнэ агсны уран бүтээлийн дээжс болох 20 төрлийн 60 ширхэг номоор бэлэг барилаа. Share the post "Эрдэнэ сангаас Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн номын санд ном бэлэглэв" FacebookBlueskyShare…
Мэдээ, мэдээлэл Улаанбаатар марафон 2026 уралдаанд сургуулиа төлөөлөн амжилттай оролцов admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Монгол Улсын Ардын Жүжигчин, Кино Урлагийн Дээд Сургуулийн багш Нацагдоржийн Батцэцэгийн төрсөн өдөр саяхан тохиож өнгөрсөн билээ admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудын мэдлэг түгээх бичлэг үргэлжилсээр admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудын бэлтгэн хүргэж байгаа мэдлэг түгээх бичлэг хүрсээр байна admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнууд мэдлэгээ түгээх богино бичлэгүүдээ хийсээр байна admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнууд өөрсдийн сурсан мэдсэн мэдлэгээ бусадтай хуваалцах үүднээс богино хэмжээний мэдээлэл бүхий бичлэгүүдийг бэлтгэн гаргасаар байна admin May 26, 2026
Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment Name* Email* Save my name, email, and website in this browser for the next time I comment.
Мэдээ, мэдээлэл Улаанбаатар марафон 2026 уралдаанд сургуулиа төлөөлөн амжилттай оролцов admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Монгол Улсын Ардын Жүжигчин, Кино Урлагийн Дээд Сургуулийн багш Нацагдоржийн Батцэцэгийн төрсөн өдөр саяхан тохиож өнгөрсөн билээ admin May 27, 2026
Leave a Reply