Мэдээ, мэдээлэл Фото мэдээлэл Онцлох мэдээ “Оскар-2016” шилдгийн шилдгүүд тодорлоо Тунгалаг Багш Mar 2, 2016 0 Дэлхийн шилдгүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг Оскарын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Энэ үеэр үзэгчдийн хамгийн хүлээлттэй байсан номинаци болох “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид жүжигчин Леонардо Ди Каприо тэргүүлж, олон сая фэнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн юм. Мөн тэргүүлэх киногоор “Галзуу Макс: Хилэнт зам” буюу “Mad Fax: Fury Road” кино шалгарсан юм. Тус кино “Шилдэг хувцас загвар”, “Шилдэг тайз засал”, “Шилдэг нүүр хувиргалт”, “Шилдэг кино редактор”, “Шилдэг дууны редактор”, “Шилдэг дууны эвлүүлэг” гэсэн зургаан номинацийн эзэн болж, тэсрэлт хийсэн юм. Оскарын нийт 24 номинаци байдгаас уг кино 12-т нь дэвшиж байжээ. Түүнчлэн хамгийн нэр хүндтэй номинациуд болох “Шилдэг кино” төрөлд “Анхаарлын төв” /Spotlight/ кино, “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид “Өрөө” /Room/ киногоороо Бри Ларсон тус тус шалгарсан байна. Ийнхүү дэлхий дахин энэ үдэш Оскараар амьсгаллаа. Ингээд энэ жилийн Оскар шагнал гардуулах ёслолын шилдгийн шилдгүүдийг танилцуулъя. Шилдэг анхлан бичсэн кино зохиол- “Анхаарлын төв” /Spotlight/ Шилдэг сэдэвчлэн бичсэн кино зохиол- “Их гарын тоглогчид” /The Big short/ Шилдэг эмэгтэй туслах дүр- Алисиа Викандер “Дани охин” /Danish girl/ Шилдэг хувцас загвар- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road/ Шилдэг тайз засал- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road/ Шилдэг нүүр хувиргалт- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road/ Шилдэг зураглал- Эммануэль Любезки “Амилсан чөтгөр” /The Revenant/ Шилдэг кино редактор- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road Шилдэг дууны редактор- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road/ Шилдэг дууны эвлүүлэг- “Галзуу Макс: Хилэнт зам” /Mad Fax: Fury Road/ Шилдэг эффект- Ex Machina Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино- Баавгайн түүх /Bear story/ Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино- Бодлын ертөнц /Inside out/ Шилдэг эрэгтэй туслах дүр- Марк Райланс “Тагнуулчдын гүүр” /Bridge of Spies/ Шилдэг богино хэмжээний баримтат кино- A Girl in the River: The Price of Forgiveness /Шармин Обэйд-Чиной / Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино- Эми /Асиф Кападиа, Жеймс Гей-Рис нар/ Шилдэг богино хэмжээний кино – Stutterer Шилдэг кино ая- Эннио Морриконе /The Hateful Eight/ Шилдэг гадаад хэл дээрх кино- Саулын хүү /Son of Saul/ Шилдэг киноны дуу- Сэм Смит “Writing’s On The Wall” /Spectre киногоор/ Шилдэг найруулагч- Алехандро Иньярриту “Амилсан чөтгөр” /The Revenue/ Шилдэг эмэгтэй гол дүр- Бри Ларсон “Өрөө” /Room/ Шилдэг эрэгтэй гол дүр- Леонардо Ди Каприо “Амилсан чөтгөр” /The Revenue/ Шилдэг кино- “Анхаарлын төв” /Spotlight/ Share the post "“Оскар-2016” шилдгийн шилдгүүд тодорлоо" FacebookBlueskyShare…
Мэдээ, мэдээлэл Улаанбаатар марафон 2026 уралдаанд сургуулиа төлөөлөн амжилттай оролцов admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Монгол Улсын Ардын Жүжигчин, Кино Урлагийн Дээд Сургуулийн багш Нацагдоржийн Батцэцэгийн төрсөн өдөр саяхан тохиож өнгөрсөн билээ admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудын мэдлэг түгээх бичлэг үргэлжилсээр admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудын бэлтгэн хүргэж байгаа мэдлэг түгээх бичлэг хүрсээр байна admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнууд мэдлэгээ түгээх богино бичлэгүүдээ хийсээр байна admin May 26, 2026
Мэдээ, мэдээлэл Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнууд өөрсдийн сурсан мэдсэн мэдлэгээ бусадтай хуваалцах үүднээс богино хэмжээний мэдээлэл бүхий бичлэгүүдийг бэлтгэн гаргасаар байна admin May 26, 2026
Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment Name* Email* Save my name, email, and website in this browser for the next time I comment.
Мэдээ, мэдээлэл Улаанбаатар марафон 2026 уралдаанд сургуулиа төлөөлөн амжилттай оролцов admin May 27, 2026
Мэдээ, мэдээлэл Монгол Улсын Ардын Жүжигчин, Кино Урлагийн Дээд Сургуулийн багш Нацагдоржийн Батцэцэгийн төрсөн өдөр саяхан тохиож өнгөрсөн билээ admin May 27, 2026
Leave a Reply