Энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж байгаа төрийн байгууллагууд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах энэхүү өдөрлөг 2017-оны 4-р сарын 7,8 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Нийтдээ 90 гаруй байгууллага оролцсон тус өдөрлөгт “Монгол кино” нэгтгэлийн хамт олон сүр хүч болоод алтан үеийн кинонуудын эдэлж хэрэглэж байсан жижиг хэрэглэлээр үзэсгэлэн гаргав. Мөн тухайн үеийн ноёд хатдуудын өмсөж байсан хувцас гоёлыг КУДС-ын оюутнууд өмсөн урлагийн номер үзүүлсэн нь хуучны дурсамжыг сэргээж өгсөнөөрөө өдөрлөгт оролцож байсан бусад байгууллагуудаас ялгарах онцлог давуу тал болсон юм. “Монгол кино” нэтгэлээс гаргасан бас нэгэн хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зүйл бол “Богд, Дондогдулам” хаан, хатан хоёр байв. Энэхүү арга хэмжээ нь энэ жилээс эхлэн цаашлаад жил бүр уламжлан зохион байгуулагдхаар болсон байна.
Сэтгүүлч 3-р курсын оюутан М.Даваабал












Leave a Reply