Оскарын шагналд Монгол улсаас анх удаа нэр дэвшсэн “Ингэн нулимс” баримтат киноны найруулагч Д.Бямбасүрэн нь өөрийн төрөлх сургууль болох КУДС-ийн оюутнуудтай уулзалт хийлээ. Тэрбээр 1998 онд КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Энэхүү киног Герман улсын Кино Урлагийн Их Сургуульд баримтат киноны найруулагч мэргэжлийг дүүргэхдээ дипломын ажлаа хамгаалах зорилгоор бүтээсэн байна. Киноны зураг авалт 2002 онд эхлээд 2004 онд дэлгэцнээ гарсан. Тус кино нь 2005 онд Оскарын баримтат киноны төрөлд нэр дэвшсэн. Мөн Сан-Францискогийн Олон Улсын кино наадмаас шүүгчдийн шагнал хүртсэн юм. Тэрбээр хэлэхдээ: “Миний зохиолыг сургуулийн маань багш уншаад их гайхаж байсан. Хэрхэн кино зохиолынхоо санааг олсон юм бэ? гэсэн асуултанд: Энэ бол нүүдэлчин монголчуудын аж ахуй бөгөөд нэгэн өвөрмөц соёл юм гэж хэлсэн. Тэд кино зохиолыг дэлгэцэнд буулгаснаар нь үзэхийг хүссэн. Тийм болохоор надад туслах найруулагч, зураглаач, жүжигчин гаргаж өгсөн” гэв. Кино нээлтээ хийсэн даруйд дэлхийн 60 гаруй оронд худалдаалагдаж, 150 орчим газарт цацагдсан байна.
Дэлхийд танигдсан Монгол кино




Leave a Reply