
КУДС-ийн ахмад багш С.Лочингийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа 2020.09.30 өдөр амжилттай боллоо. УГЗ Ж.Солонго үйл ажиллагааг нээж үг хэлэн морин хуур, уртын дуун эгшигээр нэгдүгээр курсийн оюутнууд бэлэг барьсан юм. Үүний дараагаар багш болон оюутнууд илтгэл тавьсан нь онцлох үйл явдал байлаа. Тухайлбал түүний шавь болох дэд доктор, профессор Б.Мөнгөнхөлөг багшийнхаа уран бүтээлийг өгүүлсэн илтгэлийг сонирхуулсан бол 4-р курсын оюутнуудын зүгээс С.Лочин багшаасаа сурсан мэдсэн эрдмээ илтгэл болгон танилцуулсан билээ.

МУСГЗ С.Лочингийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагааны үеэр “Хөгшдийг битгий…” найраглалыг МУГЖ Ё.Цог уншсан юм. Түүнчлэн С.Лочин нь боловсролын салбарт ажиллах хугацаандаа олон ном туурвисаны дотроос “Монголын эртний уран зохиол” ном нь оюутан залуусын унших дуртай номын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Уг үйл ажиллагаагаар түүний бичсэн ном товхимлыг цугларсан олонд танилцуулсан байна.

МУСГЗ С.Лочин үйл ажиллагааг зохион байгуулсан нийт багш, оюутнууд болон сургуулийн захиргаанд талархлын үгээ хэлсэн юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын төгсгөлд КУДС-ийн багш нар болон оюутнууд дурсгалын зүйл гардуулсанаар уг үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Бэлтгэсэн сэтгүүлч-4 курсын оюутан Ч.Мягмарням


Leave a Reply