Цэргийн баярт зориулсан “ НАРНЫ ДОМОГ” бүжгийн жүжиг ҮДБЭЧуулгын тайзнаа

 “Нарны домог” – Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧуулгын тайзнаа 3 сарын 16-нд 15 цагт ганцхан удаа тоглогдоно.

TVK_74901949341082014-03-11-11-38[www.urlag.mn]

Ардын уран зохиолч,  Б.Лхагвасүрэнгийн цомнол,

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,  Д.Лувсаншаравын хөгжим,

Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү жүгжийн жүжгийн гол дүрүүдэд

Алангуа ээж–  Бүжигчин СТА.Т.Ариунжаргал,

                        Бүжигчин СТА.М.Бямбаа

Нар-  Бүжигчин СТА. Ж.Мандухай,

                        Бүжигчин СТА. Э.Номин

Манлай 5 баатар– Бүжигчин СТА. А.Батхүү

                               Бүжигчин Х.Хашхүү

                               Бүжигчин О.Тулга

                               Бүжигчин Э.Ганзориг

 Бүжигчин З.Цэцэн-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд Монгол улсын ҮДБЭЧуулгын АЖ,ТШ,Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид ,Монголын хүүхдийн ордны Хулан багштай бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно.

_DSC01162570391102014-03-11-11-37[www.urlag.mn]

Ерөнхий удирдаачаар СТА.Н.Буянбаатар,

Төгөлдөр хуурчаар СГЗ.Д.Нарангэрэл, Д.Ариунболд,

Дасгалжуулагч багшаар МУГЖ.Г.Зоригт, Ш.Одонтуяа, А.Даваахүү

Тайзны найруулагчаар: СТА.Д.Ганболд

Тоглолтын зохион байгуулагчаар СТА.А.Баярсайхан нар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *