Эмэгтэйчүүд багийн дасгалд мөнгөн медаль хүртлээ

Энэ өдрүүдэд Кувейт улсын нийслэлд хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн хийн гар бууны дасгалд эрэгтэйчүүдээс манай тамирчин ОУХМ В. Ганцоож тавдугаар байр, эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд ОУХМ Д. Лхамсүрэн, спортын мастер Н. Ангримаа, спортын мастер М. Түвшинжаргал нар багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Харин дээрх дасгалд БНХАУ түрүүлж, Энэтхэг хүрэл медалийн эзэд болов. Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд өндөрлөж дүнгээ гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *