Элсэлт

Батлав. ЗАХИРАЛ                                                    Д. ДАВААСҮРЭН    

 

КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1       Д.  Жигжидийн  нэрэмжит  Кино  Урлагийн  Дээд  Сургууль  нь  2014-2015  оны  хичээлийн жилд  БШУ- ны Сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалын хавсралт, БШУ-ны Сайдын 2014 оны А/143 дугаар тушаалыг үндэслэн боловсруулсан энэхүү  журмыг баримтлан  нийслэл, орон нутгаас оюутан  элсүүлэн  суралцуулна.

1.2       Элсэлтийн ажлыг КУДС-ийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын комисс  удирдан  зохион  байгуулна.

1.3       Элсэлтийн үйл ажиллагааг БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан явуулна.

1.4       КУДС-ийн элсэлтийн шалгалтын комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөвөөр  сонгон шалгаруулж, тус сургуульд элсэн суралцах эрх олгоход чиглэгдэнэ.

 

 

               ХОЁР. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ      

 

КУДС нь  2014-2015 оны хичээлийн жилд дараах мэргэжлээр оюутан элсүүлнэ.

 

Мэргэжлийн чиглэл Мэргэжлийн нэрс Босго оноо
1.

 

Найруулах, урлаг Кино, телевиз, театрын найруулагч 400 ба түнээс дээш
2. Дуу чимээний технологи Кино, телевиз, театрын дуу чимээний найруулагч 400 ба түүнээс дээш
3.

 

Жүжгийн урлаг Кино, театрын жүжигчин 400 ба түүнээс дээш
4.

 

Менежмент, соёл урлагийн Театр, кино, телевизийн менежер 400 ба түүнээс дээш
5.

 

Кино, телевиз, хэвлэлийн болон гэрэл зураг авалт Кино, телевизийн зураглаач 400 ба түүнээс дээш
6. Дизайн, хувцасны Кино телевиз театрын хувцасны зураач, загвар зохион бүтээгч 400 ба түүнээс дээш
7.

 

Сэтгүүл зүй Сэтгүүлч 400 ба түүнээс дээш

 

 

ГУРАВ:  ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.1       Кино урлагийн дээд сургууль БШУЯ-наас мэргэжил тус бүрээр баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

2.2       Элсэлтийн шалгалтын комисс нь элсэхээр хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих шийдвэр гаргах санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

2.3       Хөдөө орон нутаг болон гадаадаас оюутан элсүүлэх элсэлтийн үйл ажиллагааг

Аймгийн Боловсрол Соёлын газар, ЗДТГ, МИДСК, МИДС-ийн холбоотой хамтран зохион байгуулна. /өөрийн төлөөллөөрөө дамжуулан/

 

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

3.1 2014 оны 06 дугаар сарын 15-ны 09:00 цагаас 07 дугаар сарын 04-ний 18:00 цаг хүртэл Кино урлагийн дээд сургуулийн байранд болон, www.kuds.mn цахим хуудсаар бүртгэнэ.

3.2 Нийслэлд www.kuds.mn цахим хуудсаар бүртгүүлсэн элсэгчид бүртгэлийн хураамж болох 5000 төгрөгийг Хаан банкны 5076091879, Худалдаа хөгжлийн банкны 464009184 тоот дансанд тушааж, баримтыг ур чадварын шалгалт өгөхдөө авч ирнэ.

3.3. Хөдөө орон нутагт элсэлтийн бүртгэлийг аймгийн Боловсрол соёлын газар, ЕБ-ийн сургуулиудтай  хамтрах ба нийслэлд өөрийн сургууль дээрээ зохион байгуулна.

 

ТАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

 

4.1. Элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

4.2. Их дээд сургууль, коллежийг бакалаврын зэргийн дипломтой төгссөн элсэхийг хүсэгч нь КУДС-ийн байранд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ. /Дипломын хуулбар/ Энэ тохиодолд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг шаардахгүй ба мэргэжлийн ур чадварын шалгалт өгнө.

4.3. Элсэхийг хүсэгчид нь өөр мэргэжлээр давхар бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг мэргэжил тус бүрээр давхар төлнө.

4.4. Мэргэжлийн чиглэл харгалзахгүй ерөнхий шалгалт өгсөн байна.

4.5. Ерөнхий шалгалтын оноо /босго оноо/ 400 ба түүнээс дээш байна.

 

ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ

 

Элсэлтийн 2 дах шатны шалгалт

6.1 Улсын нийслэлд зохион байгуулах элсэлтийн шалгалтыг 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион явуулна. Тус сургуульд бакалаврын боловсрол эзэмших иргэд дор дурьдсан шалгуур үзүүлэлт, хичээлээр мэргэжлийн ур чадварын  шалгалт өгнө.

А.  Кино, телевиз, театрын найруулагч

1.         Өгөгдсөн сэдвээр зохион бичлэг

2.         Шүлэг сонсгол анхаарал, ритм, бэлдсэн этюд, өгөгдсөн этюд

Б. Кино телевиз, театрын дуу чимээний найруулагч

1.         Дуу сонсгол, анхаарал, ритм

2.         Өгөгдсөн дүрсэнд ая хөгжим сонгох, харилцан ярилцах

В. Кино,  театрын жүжигчин

1.         Бэлдсэн дуу, шүлэг, бүжиг, сонсгол, анхаарал ритм

2.         Бэлдсэн өгүүллэг, этюд, монолог, өгөгдсөн этюд

Г. Театр, киноны хувцасны зураач, зохион бүтээгч

1. Өөрийн зурсан бүтээлүүд

2. Өгөгдсөн сэдвээр зуруулах

 Д. Кино телевиз, хэвлэлийн болон гэрэл зураг авалт

1.  Өөрийн авсан фото материал зураг

2.  Өгөгдсөн сэдвээр фото авах

  Е. Сэтгүүл зүй

1.         Зохион бичлэг, харилцан ярилцлага

2.         Зохион бичлэг, эссэ

 

6.1  Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлэхдээ

-           Иргэний үнэмлэх, /хуулбар/

-           Бүрэн дунд боловсролын үнэмлэх /баталгаажуулсан хуулбар/

-           Ерөнхий шалгалтын батламж /баталгаажуулсан хуулбар/

-           Сурагчийн хувийн хэрэг

-           3*4 хэмжээтэй зураг 4%

-           Бүртгэлийн хураамж 5000төг

-           Элсэхийг хүссэн өргөдөл

-           Сургуулийн тодорхойлолт

6.3  Элсэлтийн шалгаруулалтыг жил бүрийн 07-р сарын 05-наас 07-р сарын 10-ны хооронд  элсэлтийн комисс олон нийтийн хөндлөнгийн хяналтын дор ил тод явуулна.

6.4 Элсэгчдээс мэргэжил тус бүрээр авъяас чадварын шалгалт авах ба элсэлтийн шалгалтын комисс нь тухайн шалгалтын товыг тогтоон нийтэд мэдээллэнэ.

6.5  Элсэхийг хүсэгчдийн ЕШ–ийн оноо, бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж оноо, харгалзах шалгалтын оноонуудын нийлбэрийн дагуу мэргэжлийн бүлэг тус бүрээр жагсаан эрхийн бичиг олгоно.

6.6 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн элсэгчийг элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

 

ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

7.1       Элсэлтийн шалгаруулалтанд тэнцсэн элсэгчдийг жил бүрийн 08 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрүүдэд сургуулийн байранд бүртгэнэ.

7.2       Элсэгч нь доорхи материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

-          Суралцах эрхийн бичиг /сургуулийн томилолт/

-           Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах тохиолдолд холбогдох материал

-           Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-           Ерөнхий шалгалтын онооны тодорхойлолт

-           Сургалтын төлбөр төлсөн баримт /жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор сургалтын

төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 464009184, Хаан банкны 5076091879 тоот

дансанд тушаана /

 

НАЙМ. ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСЭХ

 

8.1 Аймаг, нийслэл, улсын уралдаан олимпиадад /мэргэжлийн чиглэлийн/ эхний 5 байрт шалгарагсдын ЭЕШ оноог харгалзан хүссэн мэргэжлээр нь шууд элсүүлнэ.

ЕС. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЗАРЧИМ

 

9.1 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.

9.2 Кино урлагийн дээд сургуулийн элсэлтийн зар сурталчилгаа,  үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна.

9.3 Элсэхээр хүсэгчид мэргэжлийн ур чадвараа шалгуулахдаа хөгжим, чимээ, хувцас, хэрэглэлээ хариуцана.

9.4  Комиссын гишүүд нь мэргэжлийн ур чадвар бүхий баг бүрдсэн байх

9.5 КУДС-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцах хугацаа 4 жил, суралцах хэлбэр өдрөөр, олгох боловсролын зэрэг бакалаврын зэрэг олгоно.

АРАВ. БУСАД

 

10.1 Элсэгчдэд зөвлөлгөө өгөх, мэргэжлийн чиглэл өгөхүйц дтугуйлан курс, дамжаа хичээллэж болох бөгөөд тухайн элсэлтийн шалгалтын тов тогтоосон үеэс төлбөрийн хэмжээг тогтооно.

10.2 Элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн тухай мэдээллийг БШУЯ-ны                     www.education.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, Кино урлагийн дээд сургуулийн www.kuds.mn цахим хуудас болон элсэлтийн зар сурталчилгаануудад байрлуулсан болно.

10.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллагаас баталсан аймгаас оюутан элсүүлэх хувиардээр уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй. Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй хирнээ төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцож болно.

 

 

Харилцах утас:   КУДС-ийн элсэлтийн шалгалтын комисс

                        -11-453776               99097453                91270729

                        -11-451425               99066790                96048933

                       – 11-450461               88198933                99194176

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.kuds.mn цахим хаягаар авна уу.