Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 3дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баяр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ сарын 18-20ны өдрүүдэд 28 дахь удаагийн номын баяр “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ковид-19 цар тахлын улмаас нийтийг хамарсан үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, есдүгээр сарын 19-өөс арав дугаар сарын 4 хүртэл орон нутаг, сум дүүргүүдэд үргэлжүүлэн зохион байгуулна.
Кино урлагийн дээд сургуулийн хувьд “Бууны сумыг буцааж болохгүй” кинонд оролцон тоглосон оюутнууд киноныхоо дүрд хувирч үзүүлбэр үзүүлсэн. Энэ жил элсэн орсон 1р курсын оюутнууд Б.Лхагвасүрэн, Д. Нацагдорж зохиолчдын дүрийг гаргаснаас гадна жүжигчний 1а,б ангийнхан Монгол ардын бүжиг, Орос ардын бүжиг, Жинжиймаа, Эрхүүгийн хавар дуунуудыг дуулж нээлтийн тоглолтонд оролцжээ.

Leave a Reply