Монголчууд XIII зуунаас эхлээд Буддын шашинтай холбогдож XVI-XVII зуунаас Шарын шашин өргөн дэлгэрснээр Монголын нийгмийн соёл урлаг боловсролын хөгжилд онцгой нөлөө үзүүлжээ. Буддын шашны олон бурхан шүтээн дотроос ирээдүйн Будда хэмээн алдаршсан Майдар бурхан нь энэрэл нигүүлсэл, сайн цагийн бэлгэдэл болон онцгой байр суурийг эзэлдэг. Буддын шашны сургаалд ирээдүйд дэлхийд залран ирж хүн төрөлхтөнд дахин номын гэрлийг түгээх бурхан хэмээн өгүүлдэг. Иймээс Майдар бурхан нь зөвхөн шашны шүтээн бус хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан, итгэл найдвар, энэрэнгүй үзлийн бэлгэдэл болон шүтэгдсээр иржээ.
Leave a Reply