Мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Кино Урлагийн Дээд сургуулийн эрхэм зорилго нь: “Нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн соёл урлагийн уламжлал шинэчлэлийг хослуулсан, хөрвөх чадвар бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэх явдал юм”

Энэ зорилгын  хүрээнд оюутнуудын сурах орчинг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор үндэсний болон дэлхийн кино урлагийг таниулах, боловсрол олгох ерөнхий зарчмыг баримталдаг.

Кино Урлагийн Дээд Сургууль  нь гадны улс орнуудтай оюутан солилцоо хийх туршлагатай бөгөөд олон улсад танигдсан нэр хүндтэй сургууль билээ. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор урлагийн болоод спортын олон тэмцээн наадмыг жил бүр зохион байгуулдаг нь оюутнуудад ихээхэн талархалтай санагддаг юм.

Кино урлагийн хичээл заахын хажуугаар зөв хүн болж хүмүүжих, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх, урлагийн их гэрт очиход эрдэмтэн багш нар ихийг зааж сурган,  харилцан ойлголцож  буйд бид үргэлж баяртай байх болно.

 Эрдэм мэдлэг бүхэн дэлгэрэх болтугай

                                                                                          Хүндэтгэсэн. Захирал Д.Даваасүрэн