Соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулан, кино урлагийн төрлөөр амжилт гаргасан Ханбогд сумын уугуул Э.Саруул-Эрдэнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас талархал, мөнгөн шагналаар шагнав.
Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд КИНО ЖҮЖИГЧИН мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд дараах дүрүүдийг бүтээсэн байна.
✅”Тансан ламын аялал” зохиолд гахай Баажий
✅Лев Никулингийн “Энх тайвны төлөө” зохиолд Фаул
✅Николай Васильевич Гоголын “Байцаагч түшмэл” зохиолд И.К.Шпекин
✅Д.Мягмарын “Найрын ширээний ууц” зохиолд Дэндэв
✅Халх гол-80 жил “Бууны сумыг буцааж болохгүй” баримтат уран сайхны кинонд монгол япон цэргийн туслах дүр
✅Ю.Цэдэнбал агсны амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” кинонд Ю.Цэдэнбал агсны бага нас дүрийг тус тус бүтээжээ.

Leave a Reply