КУДС-ийн “Найруулагчийн ур чадвар”-ын багш Г.Жигжидсүрэнгийн Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр их билээ.
Тэрбээр ихэнх киноныхоо зохиолыг манай нэрт зохиолчидтой хамтран бичсэнээс гадна киноныхоо дууны үгийг өөрөө бичсэнээс “Анхны алхам”-ын Хунгийн дэгдээхэй, “Суварган цэнхэр уулс”-ын Энхийн нар, Хунгийн дуу, Говийн нүдэн, Зарлаагүй дайны оршил, Нарны унага, Эхлэлт зэрэг нь үзэгчдийн дунд хоногшин үлджээ.Түүний бүтээсэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кинонууд нь Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байлаа.

Г. Жигжидсүрэнгийн уран бүтээлийг өндрөөр үнэлж 1995 онд Хөдөлмөрийн гавкяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2007 онд Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус хүртээжээ. Түүний уран бүтээлээс дурьдвал:
Анхны алхам – 1969 он
Эхлэлт – 1972 он
Говийн нүдэн -1973 он
Эх бүрдийн домог – 1975 он
Хүний амь – 1976 он
Суварган цэнхэр уулс – 1978 он
Хатанбаатар – 2 анги – 1981 он
Нарны унага – 1984 он
Зарлаагүй дайны оршил – 1984 он
Фронтод явах өргөдөл – 1985 он
Намар нахиалсан мод – 1986 он
Алтан шонхор – 2 анги – 1989 он
Хүн чулууны нулимс- 1990 он
Бүлээн нурам – 1991 он
Амин мөр – 1992 0н
Араатан – 1992 он
Өс хонзон – 1993 он
Зүүднuй цагаан унага – 1995 он
Хайрын нулимс хатдаггүй- 1996 он
Их хааны удам – 1996 он
Зохиолыг бичсэн уран бүтээлүүд:
Говийн нүдэн – 1974 он
Хүний амь – 1976 он
Суварган цэнхэр уулс – 1978 0н
Хатанбаатар – 1981 он
Нарны унага – 1984 он
Намар нахиалсан мод – 1986 он
Алтан щонхор – 1989 он
Зүүднuй цагаан унага – 1995 он
Их хааны удам – 1996 он

Leave a Reply