“КУДС” болон “Урлаг-Урлан” МСҮТ-ийн “Урлагийн наадам-2020” амжилттай боллоо

2020 оны 11-р сарын 10 өдөр, 08 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон элсэгчид болон “Урлаг-Урлан” МСҮТ-ийн 10-р ангийн сурагчдын дунд  жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Урлагийн бага наадам” 20 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Урлагийн бага наадам” өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй, олон төрөлд зохион байгуулагдсанаараа онцлоготой юм. Уг наадам нь хоёр үе шаттай үргэлжилсэн бөгөөд эхний шатны шалгаруулалт 10-р сарын 16-нд зохиогдож, хоёрдугаар шатны шалгаруулалт 10-р сарын 23-нд явагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм. Ингээд авхаалж самбаа, авъяас билгээ дайчлан тэргүүн байр эзэлсэн оюутнуудаа танилцуулъя.

-       Гоцлол дууны төрөлд  Б.Батцэцэг жүжигчний 1а анги

-       Гоцлол бүжгийн төрөлд Г.Хүслэн жүжигчний 1а анги

-       Хамтлаг бүжгийн төрөлд жүжигчний 1а анги “Цаатан бүжиг”

-       Уран уншлагийн төрөлд Г.Мөнхтуул дууны найруулагчийн анги

-       Гоцлол хөгжмийн төрөлд  П.Ганбаатар зураглаачийн анги

-       Чөлөөт үзүүлбэрийн төрөлд Э.Долгион жүжигчний 1б анги

-       Хамтлаг дууны төрөлд Нүүр будгийн 1 жилийн анги “Урлаг-Урлан” МСҮТ

-       Тайзны соёл, ур чадвар бэлтгэл ажлаар жүжигчний 1а анги

-       Үзэгчдийн таашалд нийцсэн хамтлаг бүжгээр жүжигчний 1б анги

-       Найруулгын төрөлд зураглаачийн ангийнхан бусдыгаа манлайлан амжилттай оролцлоо.

 

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд урлаг хүмүүст гоо зүй, гоо сайхан, сэтгэлгээний шинэ өнцөг, шинэ эрч хүч өгдөг. Хэн бүхнийг эзэмддэг тэр урлаг хэмээх жирийн бус үзэгдэл, өвөрмөц ид шидийг зөвхөн онцгой чадвар л бий болгож чадах бөгөөд харамсалтай нь тэр онцгой чадвар нь цөөхөн хүнд заяагдсан байдаг. Үүнийг авъяас гэдэг юм. “Кино Урлагийн Дээд Сургууль” гэх их айлын босгийг алхаж буй оюутнууддаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Урлагын Янжинлхам бурхан та биднийг ивээг.

Мэдээ бичсэн Я.Мөнхтуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх