Кино урлагийн дээд сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9 ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 11 эрэгтэй баг, 6 эмэгтэй баг тамирчид оролцсон. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд “Шилдэг ангиар МУГЖ Д.Гүрсэд багштай жүжигчний 1б анги шалгарсан ба түүнээс гадна дөрвөн шагналт байрыг тодруулсан юм.

Шилдэг эрэгтэй багаар жүжигчний 4-р курсын оюутнууд, эмэгтэй багаар жүжигчний 3а анги тодорсон бол эрэгтэй шилдэг тоглогчоор зураглаачийн 3-р курсын оюутан Б.Төрбат шалгаржээ. Мөн шилдэг эмэгтэй тоглогчоор жүжигчний 1а ангийн М.Энхжаргал нар тус тус тодорлоо.

Энэ жил таван шагналт байрын дөрөвт нь жүжигчний ангийн оюутнууд шалгарснаараа онцлог байсан. Тэмцээний үеийн дэг журам урьд урьдны жилүүдээс илүү сайн байсан хэмээн зохион байгуулсан шүүгч багш нар хэлж байсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд тус сургуулийн захирал Ж. Солонго үг хэлэн шагнал гардуулснаар өндөрлөлөө.


Leave a Reply