КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна

2020 оны 04-р сарын 23 өдөр, 02 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84260957_1664361893705665_3571495370842177536_o

КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2006 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн удирдлага дор төгссөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч СТА Б.Мөнх-Амьдралыг онцолж байна. Тэрбээр:
• 2013 онд МУ-ын Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэг
• 2018 онд “Гэгээн муза-14” ОУ-ын наадмын “Шилдэг зохиолч”, “Шилдэг найруулагч” хос цомын эзэн
• 2019 Онд УДЭТ МЗЭ ГБХЗХГ-аас зохион явуулсан Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаанд “МИНИЙ ААВ СҮПЕР БААТАР” хүүхдийн жүжгийн зохиолоор дэд байрын шагналыг хүртэж байв. Түүний ажилласан уран бүтээлүүдээс дурьдвал:

84137080_1664362467038941_1151067311390588928_o

Тележүжиг:

1. 2009 онд Ш.Гүрбазар “ӨШИРЧ ӨРӨВДӨХИЙН УЧИР” найруулагч
2. 2011 онд С.Жаргалсайхан “ГАЛЗУУ ХОТ” найруулагч зураглаач эвлүүлэгч
3. 2013 онд Энхболдбаатар “ТӨЛӨӨС” найруулагч зураглаач эвлүүлэг
4. 2016 онд Р.Батрэгзэдмаа “МИНИЙ ХАЙРЫГ ХҮЛЭЭ” найруулагч зураглаач эвлүүлэгч

Уран сайхны кино:

1. 2012 онд “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД” зохиолч найруулагч эвлүүлэгч
2. 2014 онд “БИ ХУЛЧГАР” зохиолч найруулагч эвлүүлэгч
3. 2015 онд “ӨНГӨРСӨН” зохиолч найруулагч зураглаач эвлүүлэгч
4. 2018 онд “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД 2” Зохиолч найруулагч эвлүүлэгч

Тайзны бүтээл:

1. 2008 онд Ш.Гүрбазар “ӨШИРЧ ӨРӨВДӨХИЙН УЧИР” найруулагч
2. 2013 онд Р.Батрэгзэдмаа “МИНИЙ ХАЙРЫГ ХҮЛЭЭ” найруулагч
3. 2017 онд “ЯРЬДАГ МОД” зохиолч найруулагч
4. 2018 онд Э.Оюун “ХАЙР” найруулагч
5. 2020 онд “МАНГАСУУДЫН ХААН” зохиолч найруулагч

Бичсэн жүжгийн зохиол

1. 2017 онд “ЯРЬДАГ МОД” хүүхдийн жүжиг
2. 2019 онд “МАНГАСУУДЫН ХААН” хүүхдийн жүжиг
3. 2019 онд “МИНИЙ ААВ СҮПЕР БААТАР” хүүхдийн жүжиг
4. 2019 онд “ХАРАНХУЙ ХЭВЭЭР” зөгнөлт драмын жүжиг
5. 2020 онд “САРНЫ ОХИН” хүүхдийн жүжиг85234365_1664362370372284_5288425525423898624_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх