Кэмбрижийн дээд боловсролын 700 орчим сурах бичгийг цахимаар ҮНЭГҮЙ үзэх боломжтой

Шинэ коронавирусийн тархалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа энэ цаг үед Кэмбрижийн их сургууль дээд боловсролын сурах бичгүүдээ цахимаар үнэ төлбөргүйгээр үзэх боломжийг нээсэн талаараа мэдээлжээ.

Нийтдээ 700 орчим сурах бичиг, гарын авлагыг 2020 оны тавдугаар сарын сүүл хүртэл олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр унших боломжтой болгосон байна.

Улс төр, олон улсын харилцаа, эдийн засаг, хууль, менежмент гээд 21 салбарын сурах бичгийг доорх линкээр сонирхох боломжтой.
https://www.cambridge.org/core/what-we-publish/textbooks…
Эх сурвалж: www.Cambridge.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *