Х. Цагаанбаатар “Гурван найз” кинонд тогложээ

2014 оны 03-р сарын 11 өдөр, 04 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
32_d224af51fdb59de62483fb22f3209487ef1314c8

Хуучин оны сүүлчийн өдөр буюу 12-р сарын 31-ны үдэш Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз “Гурван найз” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьсан билээ.  Энэхүү гурван найзын тухай өгүүлэх кино нь 40 ангитай. Кино тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр гарах болно. Хаврын ид ачаалалтай үед үзэгчдийг нэлээдгүй хөгжөөж, инээлгэж, стрессээс сэргийлэх амин дэм байх болно хэмээн кино уран бүтээлчид хэлж байлаа.

Шинэ жилийн тусгай дугаарыг үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа байх. Гурван найзын дүрд жүжигчин О. Тэмүүжин, Д. Түвшинтөр, Г. Анхбаяр нар тоглосон. Мөн “Эмоци” продакшны жүжигчид Г. Нарансолонго, Б. Ариунцэцэг нар болон Ш. Алтанцэцэг, Б. Баярмаа зэрэг инээдмийн олон продакшны жүжигчид болон урлаг, спорт гээд олны танил эрхэмүүд тоглож байгаа гэнэ шүү.

Уг киноны зураг авалт үргэлжилж байгаа. Зураг авалтанд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х. Цагаанбаатар оролцож “Гурван найз” кинонд дүрээ мөнхөлжээ.  Энэ тухай  “Эмоци” продакшны жүжигчид Г. Нарансолонго өөрийн цахим хуудаснаа “Гурван найз” киноны зурганд ирж орсон Цагаанаадаа баярлалаа” хэмээн бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх