Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2014 оны 03-р сарын 12 өдөр, 01 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
today1

Өнөөдөр 10:00 цагт “SS club”-т “Барилгын зориулалтаар газар олгох, газрын эрх шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлэгт урьж байна. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ,Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар болон Барилга угсралт, өргөх байгууламж, зураг төсөл боловсруулах, инженер геологийн ажил гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөлтэй 150-аад аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцоно. Дээрх сэдвийн хүрээнд – “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихтай холбогдох үүсэх харилцааны талаар мэдээлэл хийнэ.

-Өнөөдөр 15:30 цагаас “Монголын Скаутын Холбоо” МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран тус сургууль дээр Скаутын үйл ажиллагааны талаар оюутан залууст мэдээлэл өртөөчилсөн сургалт зохион байгуулна. Утас: 96665340

-Өнөөдөр 09.30 цагт “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН”-гийн 301 тоотод “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно. Дээрх сэдвийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.

-Өнөөдөр 10-19 цагт Монголын эмэгтэй архитекторуудын холбооноос зохион байгуулж буй “Хос жигүүр” уран бүтээлийн үзэсгэлэн нь “Улаан гэр” галерейд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

-Өнөөдөр 10 цагт Сувилагчдын баярыг тохиолдуулан 3-р эмнэлгийн сувилагчид нээлттэй хаалганы арга хэмжээ зохион байгуулж, бас хараагүй иргэдэд туслах юм байна. Сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд энэ үеэр тус эмнэлэгтэй холбоотой бусад мэдээлэл бэлтгэж болно. Утас 99137146 88055537. Өглөө 10 болон 14, 15 цагуудад арга хэмжээтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх