Монгол цэргийн өдөрт зориулсан тоглолт болно

“Монгол цэргийн өдөр” зэвсэгт хүчний 93 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Цэгцэрсэн жагсаалын жавхаа” хүндэтгэлийн тоглолт юм. Тус тоглолтод УГЗ Р. Гансүхийн хөгжим, СТА Г. Түвшинтөрийн шүлгээр бүтсэн “Хар сүлдний дуулал”-ыг эрэгтэй найрал дуучид дуулахаас эхлээд Ардын жүжигчин Н. Жанцанноровын хөгжим, СТА Л. Баттөрийн дэглэлт “Их тэнгэр ивээг” дуулалт бүжгийг бүжигчид бүжихээс эхлээд цэргийн салбараас төрсөн урлаг соёлын алдартнууд чуулах юм. Үүнээс гадна тоглолтод ЦДБЭЧ-ын найрал дуучид, бүжигчид, үндэсний эстрад симфони найрал хөгжим гээд нийт 100 гаруй уран бүтээлчид оролцохыг ч дашрамд дуулгая. “Монгол цэргийн өдөр” тоглолт нь гуравдугаар сарын 18-ны 16 цагаас Соёлын төв өргөөнөө тоглох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *