Төрийн ордонд анх удаа Морин хуурын тоглолт болно

Монголын ардын язгуур урлагийг дэлхийд сурталчилан таниулж, эх орныхоо нэрийг өргөж яваа “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени “Морин хуур мину” хэмээх тоглолтоо Төрийн ордны их танхимд энэ сарын 21-нд үзэгчдэд өргөн барина.

Тоглолт монголын шилдэг хөгжмийн зохиолчдын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан сонгодог бүтээлүүдээс бүрдэх юм. Тоглолтонд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З. Хангал, Б. Шарав, Б. Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохиолчийн шагналт Ш. Өлзийбаяр нарын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Мөн урилгаар Монгол улсын Филармонийн симфони оркестр оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *