Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж, алтан пянз гаргаж, багагүй дуулиан дэгдээж байсан “Хурд”-ынхан өөрсдийнхөө фен клубыг байгуулах гэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ тэд хамтлагийнхаа түүхэн ном, гэрэл зургийн цомог хийх дурсамж хөшөө бариулахаар бэлтгэл ажилдаа оржээ. “Хурд” хамтлагынхан дурсамж хөшөөний загварыг гаргахын тулд чамгүй өндөр шагналтай уралдаан зарлаж шалгаруулахаар шийдээд байгаа бөгөөд ирэх долоодугаар сар хүртэл уралдааны материалыг хүлээн авч, хөшөөг аравдугаар сард барихаар болжээ. Гэвч урлагынхан тэдний энэ амбицыг төдийлөн ойлгохгүй байгаа гэнэ. Монголд “Хурд”-аас өндөр настай “Баянмонгол”, “Харанга” гээд олон хамтлаг бий. Тэгээд ч бүгд амьд мэнд, залуу халуун, ид хийж бүтээх насан дээрээ байж өөрсөддөө зориулан дурсгалын хөшөө барих хэрэг байна уу? гэж эргэлзэж байна. Харин зарим нь “Хөшөөг байгуулсан гавьяаг нь үнэлж хүн хийж өгдөг юм. Түүнээс биш өөрөө өөртөө хөшөө барьчихдаггүй юм” гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.
Амьд хүмүүст хөшөө хэрэгтэй юу?

Leave a Reply