Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 03-р сарын 14 өдөр, 01 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44

Туушин зочид буудлын 5 давхарт 09.00 цагаас Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралын хүрээнд Өмнөдийн хамтын ажиллагааны гурван талт гарын үсэг зурах арга хэмжээтэй. ҮХАА-н сайд Х.Баттулга оролцоно.

ШӨХТГ-т 10.00 цагаас Монгол улсад үүрэн холбооны салбарын үйлчилгээ нь хэрэглэгчдэд ил тод бус, хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний төрлөө тайлбарладаггүйгээс хэрэглэгчдийн эрхийг зөрчих явдал сүүлийн жилүүдэд улам их гарч байгаатай холбогдуулан “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болно.

Төрийн ордны “А” танхимд  10.00 цагт “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Б.Хашчулуун, судлаач Ч.Анхбаяр зэрэг хүмүүс оролцоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын А зааланд 10.10 цагт 2014 онд нийслэл хотод хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн ажлын танилцуулга хийнэ. Энэ үеэр Авто замын барилга, засвар шинэчлэлт, авто зам ашигласны төлбөр хураамж, төлбөртэй зогсоол зэрэг цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан ярилцлага өгнө.

 

11.00 цагт Амгалангийн 421 дүгээр ангиас суллагдаж буй иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно. 70110502 99032664

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Beyond The Music” 5 дах удаагийн олон улсын хөгжмийн наадамд Монгол улс оролцох болсон талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын циркчдийн холбоо, “Шинэ цирк” төв, “Циркус Монголиа Хадгаа”, Монголын ахмад циркчдийн холбоо хамтран Монголын циркчдийн чуулган хийх гэж байгаа тухайгаа зарлаж, циркийн урлагийн өнөөгийн байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

Монголын залуучуудын холбоон дээр 11.00 цагаас 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны залуучууд өнөөдөр цусаа өгөх аян өрнүүлэх юм байна. Энэхүү аяны хүрээнд монголын бүх сумын төлөөлөл буюу 331 залуу цусаа өгөх гэнэ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүс үйл ажиллагаан  дээр ирж залуучуудтайгаа санал бодлоо хуваалцахаар болжээ.

Туушин зочид буудлын 23 давхарт 11.30 цагаас Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын хаалтын арга хэмжээтэй. ҮХАА-н сайд Х.Баттулга, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва нар хэвлэлийн бага хурал хийнэ.

СТӨ-ний Уран зургийн галлерейд 12.00 цагт гэрэл зурагчин А.Түмэнжаргалын Төвдийн тухай “Ариун орноор Төвд”, Монголын тухай “Онгон байгаль” үзэсгэлэнгийн нээлттэй. Энэхүү үзэсгэлэн нь дижитал арт гэрэл зургийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Мөн Төвдийн тухай анхны үзэсгэлэн юм.

ШУТИС-ийн Хурлын танхимд  14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  “Хөгжлийн асуудлаар…” эрдэмтэн багш, оюутан залууст лекц уншина.

ы

СЗХ-ны 207 тоотод 15.00 цагаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ББСБ-уудын холбооны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Энэ үеэр СЗХ, ББСБ-уудын хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх