“Аргагүй амраг”-уудын нууц задарч тоглолтынх нь тов зарлагдлаа

Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “Аргагүй амраг” нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр аль хэдийн  бэлтгэлээ базаажээ. Тоглолтонд тэдний өлгийдөн авсан анхны хамтын уран бүтээл болох “Язгуур” цомогт багтсан дуунууд эгшиглэх юм байна. Тэгээр уран бүтээлүүд бол монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал”  монгол язгуурыг илтгэх  дуунууд юм. Тоглолт үндсэн хоёр хэсэгтэй гэнэ. Эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт этник хэв маягын уран бүтээлүүд нь эгшиглэх нь ээ.

  Бие биенийхээ аргагүй амраг болсон уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Аргагүй амраг” баярын  тоглолтоо  Тусгаар тогтнолын ордонд ирэх гуравдугаар сарын 8-нд 15.00 цагт ганцхан удаа тоглоно. Түүнчлэн тэд “V.I.P” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийн бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барихаар зэхжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *