2012 онд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон найруулагч Д.Золбаярын бүтээл “Аравт” түүхэн кино олон улсын кино фестивальд оролцох эрхээ авсан байна. Уг фестиваль ирэх дөрөвдүгээр сард БНСУ-д болох юм аж. Одоогоор уг фестивальд 100 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ. Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох “Аравт” түүхэн кино ирэх гуравдугаар сарын 05-нд Буриадад нээлтээ хийхээр болжээ. Мөн Казакстан болон Улаан-Үдэд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хааны цэргийн аравт, зуутын зохион байгуулалт, Их Монгол Улсын аугаа хаадын мэргэн ухаан, холын бодлыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж явсан эгэл жирийн баатарлаг цэргүүдийн тухай энэхүү кинонд өгүүлдэг билээ. “Аравт” киног Монгол болон Өвөрмонголын чадварлаг уран бүтээлчид бүтээсэн бөгөөд үзсэн хүмүүсээсээ сайн үнэлгээ авч чадсан юм.

Leave a Reply