Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан Монгол улсын төрийн хошой шагналт УГЗ Д. Намдагийн “Амь амьдралын үнэ” жүжгийг КУДС-ийн найруулагч, жүжигчний 3 дугаар курсын оюутнууд, МУСТА, КУДС-ийн Урлаг тэнхмийн эрхлэгч С. Болормаагийн найруулгаар 2013 оны 11 дүгээр сарын 29-нд МХО/Монголын хүүхдийн ордонд/ амжилттай тоглолоо. 
Тус жүжгийг Улаанбаатар хотын 9 сургуулийн ахлах ангийн 750 гаруй сурагчдад зориулан тоглосон бөгөөд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг/ – ээс ДОХ, түүнээс сэргийлэх талаар ярилцлага зохион байгууллаа. Тоглолтыг МОХ, МСХ-ны төлөөллөөс хүрэлцэн ирж үзэн баяр хүргээд МОХ-ноос тус сургуулийн жүжигчний 3 дугаар курсын оюутан Н. Ариунномчийг МОХ-ны Манлайлагч Оюутан” медалиар шагнасан юм.


Leave a Reply