“Хязгааргүй” киноны нээлтийн тов зарлагдлаа

2014 оны 03-р сарын 05 өдөр, 03 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
789

Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээсэн “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студтэй хамтран бүтээсэн “Хязгааргүй” уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр “ETV” телевизийн байранд болсон юм. Тэрээр зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулжээ.

Сэтгүүлч залуугийн дүрээр энэ нийгмийн бүхий л үнэн дүр төрхийг харуулсан тус киног уран бүтээлчид нь зөвхөн дотоодод гэлтгүй гадны кино наадмуудад ч сойх зорилготойгоор сайн чанартай бүтээл хийхийг эрмэлзсэн гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүнчлэн киноны өртөг зардлын хувьд ч одоо хийгдэж байгаа кинонуудаас хоёр дахин их үнээр бүтэж байгаа гэдгийг ч дуулгасан юм.

    DSCF8605370990902014-03-04-12-19[www.urlag.mn]Ийнхүү гуравдугаар сарын 7-ны өдөр “Тэнгис” кино театрд 18:00 цагаас албан ёсоор нээлтээ хийж кино театруудад гарж эхлэх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх