“Галын домог” театрчилсан цирк шоу дахин тайзнаа

indexМонголд анх удаа болсон “Галын домог” нэртэй театрчилсан цирк шоугаараа “Бөртэ чоно, Гуа марал”-ын түүхийг өгүүлсэн юм. Энэхүү зохиолыг нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан бичсэн ажээ. Монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолтоороо биеэр өгүүлэхүйн гайхамшигийг мэдрүүлсэн авъяаслаг уран бүтээлчтэйгээ дахин уулзах боломж ийнхүү нээгдлээ.

Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг МУСТА Э.Лхагва-Очир “Галын домог” нэртэй театрчилсан цирк шоу үзэгчдийн хүсэлтээр Үндэсний АСА циркийн тайзнаа 3-р сарын 7,8-нд дахин тоглогдох гэж байна.525252

Сонирхуулахад АНУ-ын Нью Йорк хотноо болсон “Mercedes Benz New York Fashion Week” загварын шоунд Үндэсний АСА циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир урилгаар оролцож олон хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *