Өнөөдөр Хулгана өдөр

2014 оны 03-р сарын 06 өдөр, 01 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana1

Өнөөдөр аргын тооллын 3 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 00 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх