“Тэнгэрийн аялгуу” хэмээх моно мюзыкл драмыг толилуулна

2014 оны 03-р сарын 07 өдөр, 06 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2232

1920544_602201086533005_890319934_n6038332532014-03-05-15-07[www.urlag.mn]Сүүлийн үед драмын урлагийн төрөлд жүжигчний ур чадварыг сорьсон, нүүдлийн тайзтай, уран бүтээлийн үйлдвэрлэлийн хямд төсөр зардлаар бүтэх, олон талын ач холбогдол өндөр, үзэгчдийн таашаалд нийцүүлсэн нэгэн төрөл бол “НЭГ ХҮНИЙ ДРАМЫН ЖҮЖИГ буюу МОНО ДРАМ” бөгөөд үүний нэг жишээ нь Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Ц. Баясгалан өөрийн авъяас чадварыг сорьж, Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Би Эдип Пиаф байна” моно музыкл драмын жүжгээ үзэгч олондоо толилуулсан юм. Тэрээр алдарт дуучны 7 дууг франц хэл дээр дуулж, мөн жүжиглэж, 1 цаг 10 минутын турш үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч тоглож, үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ.

Жүжигчин Ц. Баясгалан нь Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дуу хэрхэн үүссэн домгийг үндэсний язгуур урлагийн төрөл уртын дууны шуранхай, үндэсний бүжиг, аман хуур, хөөмийн урлагаас оруулж, “Зүрхний дуулал” нэг хүний драмыг хийж, 2014 оны оны 03 сарын 14,15,16-нд 19:00 цагаас Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа тоглохоор бэлтгэлээ хангаад байна.

Жүжгийн зохиолыг МУСГЗ зохиолч Б. Галаарид бичиж, ерөнхий найруулагчаар Масс студийн захирал Д. Сангибат, ерөнхий зураач МУСТА Ц. Энхтуяа, Хөгжмийн зохиолч МУСТА Д. Түвшинсайхан, Туслах найруулагч МУСТА Ц. Инъяахүү, Ерөнхий менежер МУСТА Б. Нямсүрэн, Оёдлын мастер Ц. Оюун-Эрдэнэ, Морин хуурч МУСТА Р. Амарбаяр нар ажилласан байна.

Жүжгийн үйл явдал балар эрт цагт өрнөнө. Тэнгэрийн таван гүнжийн нэг нь тал нутгийн жирийн нэгэн монгол залууд дурласны улмаас эрхэс тэнгэрээс хүн төрөлхтнийг амар амгалан амьдруулахаар илгээдэг байсан шидэт аялгууны хөг алдарна. Гүнж тэнгэртээ эргээд гаръя гэтэл үр хүүхэд төрүүлж, хань ижилтэй болж, газрын амьдралд дассан байна. Үүнээс гол зөрчил  эхэлж, ээдрээтэй, хурц өрнөлтэй, хүнд хэцүү үйл явдлууд ар араасаа өрнөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх