АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Парк ба амралтын бүс” инээдмийн цуврал кинонд тоглож дүр бүтээх болсон байна. Гэхдээ Мишель Обамагаас өмнө дээрх цувралд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден мөн киноны үзэгдэлд тоглож байсан удаатай юм.
Мишель Обама тус цувралын “Moving Up” ангид тоглож, хүүхдийн таргалалтын эсрэг сэдвээр яриа өрнүүлэх юм байна. Түүнчилэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүртэл энэ цувралд бяцхан дүр бүтээхийг найруулагч санал болгоод байгаа юм байна. Гэхдээ тэрбээр одоохондоо албан ёсны хариу хэлээгүй байгаа юм байна.

Leave a Reply