“ШИЛДЭГ НОМ-2013” сонгон шалгаруулна

  Монгол улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Шилдэг ном-2013” сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан номыг хүлээн авна.

• Бүтээл нь 2013 онд хэвлэгдсэн, нийт уншигчдад зориулсан лавлагаа-танин мэдэхүйн зохиол, урлаг, уран зохиол, түүхийн болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлийн аль нэг төрөлд хамрагдсан байна.

• Хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах олон улсын стандартыг хангасан байна.

• Номын товч танилцуулгыг хавсаргана.

• Төрийн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хэвлэгдсэн ном шалгаруулалтад хамаарахгүй

• Шаардлагатай тохиолдолд зохиогчийн эрхтэй холбогдол бүхий гэрээ, тодорхойлолтыг хавсаргасан байна.

Хүлээн авах хугацаа: 2014 оны III сарын 05-наас 2014 оны 3 сарын 19-ны өдрийн 17:00 цаг хүртэл. Хаяг: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ, 407 тоот Харилцах утас: 70120947, 99002831

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *