“Алсын удирдлага” киног оюутан залууст зориулж хөнгөлттэй үнээр үзүүлнэ

2014 оны 03-р сарын 11 өдөр, 05 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
алсын удирдлага

Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” киног оюутан залууст зориулж хөнгөлттэй үнээр үзүүлэхээр болжээ. “Алсын удирдлага” киноны найруулагчаар  С.Бямба, продюсераар Ц.Ариунаа, Х.Хулан ажилласан байна.  Мөн ССАЖЯ-ны соёл урлагийн газрын дарга Н.Оргил, “Sound of cinema” компаний захирал Б.Жигжидсүрэн ажиллажээ. Бусаны олон улсын наадмын 18 жилийн түүхэнд байгаагүй Монгол нэрийг С.Бямба найруулагч анхдагч нь болон бүртгүүлж чаджээ. Уг киноны зураг авалтыг 2012 онд Нью Йорк хотноо олон улсын техник технологийн жишиг стандартад нийцүүлэн бүтээсэн“Пост” продакшныхан хийж гол дүрүүдэд өдгөө БНСУ-д сурч байгаа залуу жүжигчин Э.Баасандорж, Ч.Ганбаатар нар болон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа нар тоглосон байна.

Уг киног 3-сарын 15-ны өдөр 10 цагаас Тэнгис кино театрт хөнгөлттэй үнээр буюу 4000 төгрөгөөр оюутан залууст үзүүлэх юм.           

“Алсын удирдлага”  кино нь нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл ба анхны хайрын тухай өгүүлэх энгийн түүх мэт боловч өсвөр насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан байна

                                                                                                    Сэтгүүлч-4 Г.Сугармягмар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх