“Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт орчин үеийн урлагийн нэг хэлбэр болсон цоо шинэ Street art бүтээлийн нээлт болоод удаагүй байгаа билээ. Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан бүтээгдсэн уг бүтээл нь эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн байх бөгөөд 20 гаруй залуу уран бүтээлчийн уран сэтгэмжээр бүтсэн уг бүтээл Улаанбаатар хотын орчин үеийн өнгө төрхөд давтагдашгүй нэгэн үзэмжийг нэмэх юм.
Арт + Актвизм = Артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа билээ. Ингээд дээрх үйл ажиллагааны нээлтийн бичлэгийг хүргэж байна.

Leave a Reply