“Хязгааргүй” кино өнөөдөр Эрдэнэт хотод нээлтээ хийнэ

2014 оны 03-р сарын 18 өдөр, 02 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
poster_002_jijig8830159072014-03-12-11-24[www.urlag.mn]4999961362014-03-18-09-49[www.urlag.mn]

  Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон хүнд ухаарал хайрласан “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр буюу 3 сарын 18-нд “Эрдэнэт” хотын 3D кино театрт нээлтээ хийх гэж байна.

“Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.

 

 

Монголын мянга мянган үзэгчдэд хүрэх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон юм.

 

Тус кинонд ” Шоронгийн хүйт даасан өрөөний ханан дээр эмэгтэйн зургийг харандаагаар татлан зурж байгаа залуу үйлдсэн хэрэгтээ гэмшин “…Хайртай ээждээ хүү  чинь ханиа дагуулаад ирлээ. Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа, ээж минь…” хэмээн гуниглан дуулна. Мансуурах донд автсан залуу өөрийнх нь гаж зуршлыг болиулах гэж аргадан ятгаж байгаа ээжийгээ тагтан дээрээс санамсаргүйгээр “нисгэн” амь насыг нь егүүтгэсэнийхээ төлөө ийнхүү шоронд шаналан хайртай ээжийнхээ хөргийг сэтгэлээсээ зурж гэмшин суугаа нь энэ аж. Шоронгийн дээрэнгүй хянагчид залуугийн үйлдэл таалагдаагүй нь мэдээж. Тэр ханан дээрхи зургаа арилгахыг шаардан элдэв үгээр доромжлон залууг тамлан зодно… ” эрэн сурвалжлагч сэтгүүлчийн ээдрээтэй амьдралыг олонд гаргаж дэлгэцийн бүтээл болгож чадсан уран бүтээлчдээрээ бахархая.  Үзэгч та “Хязгааргүй”-гээс нэг л тийм үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн таашаалыг авах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх