“Харанга”-ын Лхагваа МУГЖ боллоо

 “Харанга” хамтлагийн дуучин, ард түмний гавъяат Х.Лхагвасүрэнг “Гавьяат цол” хүртээсэй хэмээх хүлээлт фенүүдийнх нь дунд байсаар удаан байсан. Тэгвэл дуучин МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаах нь тодорхой болжээ. Энэ тухай Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа “Харангын фэнүүдэд сайхан мэдээ сонсгоё! Харангын дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавъяат жүжигчин боллоо! Сайн бүхэн дэлгэрэх болтугай!” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *