Төрийн ордонд сонгодог бүтээлүүд эгшиглэнэ

2014 оны 03-р сарын 21 өдөр, 02 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
262913_478507325507780_824656810_n7101486332013-01-31-22-53[www.urlag.mn]5137480152014-03-20-16-08[www.urlag.mn]

  Хоёрхон чавхдастай морин хуураар Монгол Улсын нэрийг гаднын улс оронд өргөж яваа Дэлхийн ардын урлагийн их наадмын гранпри, Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог хөгжмийн дөрвөн зохиолчийн морин хуурт зориулж бүтээсэн сонгодог бүтээлүүдийг маргааш  19.00 цагт Төрийн ордонд эгшиглүүлнэ.

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Б.Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмын шагналт Ш.Өлзийбаяр нарын бүтээлээс сонордуулах тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарат найруулж, урлагийн гавъяат зүтгэлтэн, Улсын филармонийн уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр удирдаж, Улсын филармонийн симфони оркестр нар оролцох юм.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хөгжим судлаачид, хөгжмийн зохиолчдыг урьсан уг тоглолтыг 800 хүн үзэхээс гадна энэ орой 40-50 морин хуураар үзэсгэлэн гаргах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх