Нийтийн дууны урлагийнхны “Улаан хивсний ёслол” болно

2014 оны 03-р сарын 21 өдөр, 02 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1460055_418189424949764_2024645291_n4222690762013-11-20-09-41[www.urlag.mn]8709749002014-03-20-21-53[www.urlag.mn]

  Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус наадам нь нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах дээд наадам болон зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд тус урлагаар овоглосон бүх уран бүтээлчид нэгэн тайзнаа “Улаан хивсний ёслол”-оо хийж байгаа нь анхных бөгөөд эв нэгдлийн элэрхийлэл болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

 

   Улаан хивсний ёслолд нийтийн дууны урлагийн төлөөлөл болсон үе үеийн дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гэх мэт 100 гаруй эрхэм уран бүтээлчид оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөний гадна талбайд 16:00 цагаас болох юм. Түүнчлэн тухайн өдрийн 19:00 цагаас “Алтан хуур-2014” наадам буюу нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүд 15-н номинацид тус бүр тодорч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтоо зохион байгуулах юм.

 

   Энэ дашрамд сонирхуулахад “Алтан хуур” наадам  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эздээ тодруулж байжээ. Ийнхүү монголын нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээж тус урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулан шагнасан томоохон арга хэмжээ болжээ. Ингээд 2005 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадмын эздийг дахин алдаршуулан танилцуулъя.

1. “Шилдэг эмэгтэй дуучин” номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. “Шилдэг видео клип” номинацид: “Логик” Фильм студи
3. “Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин” номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. “Шилдэг цомог” номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. “Шилдэг аялан тоглолт” номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. “Шилдэг концерт” номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. “Шилдэг дууны шүлэг” номинацид: З.Түмэнжаргал агсан
9. “Шилдэг хослон дуулаач” номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. “Шилдэг урлагийг дэмжигч байгуулга” номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. “Шилдэг эрэгтэй дуучин” номинацид: МУГЖ У.Далантай
12. “Зохиолийн шилдэг дуу” Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх