“Анги” олон ангит кино SBN телевизээр

2014 оны 03-р сарын 24 өдөр, 04 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123

“Green” энтэйртайнментийн “Анги” 20 ангит киноны зураг авалт өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн гэнэ. Залхуурлыг хөөн зайлуулж, залуу насаа хийж бүтээх хөшүүрэг болгосон зургаан найз амьдралын их сургуульд нэг анги болж нэгдэнэ. Тэд мөнгөний боол болох уу, мөрөөдлийнхөө эзэн нь байх уу гэсэн тэмцэлээрээ “Хотоо хогноос салгая”, “Залуус цаг заваа зөв зүйлд зарцуулъя” хэмээх эерэг ойлголтыг үзэгчдэд төрүүлэхийг хүсчээ. Мөн нийгмийг бүрхээд байгаа фэйсбүүк, сайт зэрэг олон нийтийн цахим сүлжээний хор уршгийг харуулахыг зорьсон байна. Киноны ангиудад өөр өөр үйл явдал хүлээж байгааг амлаж байна. Мөн инээдмийн, аймшгийн, адал явдалт, мюзикл төрлийнх байх гэнэ. Кино багийнхан гол дүрийн жүжигчдийн үйлдлээр үзэгчдэд инээд бэлэглэхийг зорьж, нийгэмд болж өнгөрсөн том үйл явдлууд, гадаа гудамжинд болж байгаа амьдрал дээрх хэсгүүдийг кинондоо оруулжээ. Энэ киног найруулагч Б.Тулгаа найруулсан бол гол дүрийн зургаан найзын дүрд КУДС-ийн төгсөгчид болох жүжигчин Д.Зоригт, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ, Г.Нандинчимэг, Л.Баттөр, Г.Азжаргал нар тоглосон юм. “Анги” олон ангит кино маргаашнаас эхлэн SBN телевизээр бямба гариг бүр 21.30 цагт гарах гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх