“MEMBER ARTISTS” гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ

2014 оны 03-р сарын 26 өдөр, 02 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
52

 Blue Moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийг  олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж, 50 гаруй гишүүн уран бүтээлчидтэй болоод байна. Гишүүн уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг. Мөн  галерейн  үйл ажиллагааны гол зорилгын нэг бол урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох явдал юм.  Уг зорилгын хүрээнд  үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “ТАНЫ ТАТАЛБАР ЗУРАГ-2” нээлттэй өдөрлөг зохион байгуулж Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчид оролцож тухайн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн дүр төрх, хөдөлгөөны донжыг таталбар зургаар илэрхийлнэ. Энэхүү үзэсэгэлэнд Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчдээс өөр өөрсдийн арга барил, өнгө аястай 30 гаруй уран бүтээлчийн 60 орчим бүтээл дэлгэгдэж байна.Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбож урлагийн тухай яриа өрнүүлсэн ээлжит урлагийн  өдрийг урлагт хайртай та бүхэндээ Blue Moon арт галерейн орон зайд бүрдүүлж өгч байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг урьж өөрийн биеэр натур болгон оролцуулах ба нийт өдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулах болно. Урлагт хайртай та бүхэнд олон сэтгэл татам үзэсгэлэн, арга  хэмжээг таны оюуны тааланд өргөн барьсаар байна.Уг үзэсгэлэн 2014 оны 03-р сарын 29-ны 12:00-15:00 “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410  дугаарын утсаар лавлана уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх