Өнөөдөр болох зарим үйл явдал

9:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044

09:00 цагт Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт ГХЯ-нд эхэлнэ.

09:00 цагт “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарын аян”-ы хаалтын ажиллагаа БЗД-ийн тамгын газарт болно.Өрх толгойлсон эмэгтэйчүүд хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргана. Хаалтын ажиллагаанд БЗД-ын ЗД-н орлогч Т.Баясах оролцоно. Утас: 99100533,99618205

09:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгох Инчеоны стратегийг МУ-ын Засгийн газар өнөөдөр хүлээн авсантай холбогдуулан энэ стратегийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд нь түшиглэн хамруулан хөгжүүлэх сургалт, семинар  Туушин зочид буудалд эхэлнэ. Утас: . 88093607

10:00 цагт Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилчдын эрхйн хамгааллын талаарх хэлэлцүүлэг МҮЭХ-ны байранд эхэлнэ. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99027019

10:00 цагт “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр ” үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Өндөр гэгээн Занабазараас хойш тодорсон цорын ганц Монгол богдын асуудлаар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Төв аймгийн Засаг даргын тамгын газар хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан архины хуулийн тухай, тулгамдсан асуудлаар Монголын Хүнсний Худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, аж ахуйн байгууллагууд МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *