Кино урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд монгол киноны түвшин болоод хөгжил хэрхэн явагдаж байгааг судлах, танин мэдэх, өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хуваалцах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Кино шүүмж”-ийн уралдаан 4 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд нийт 15 бүтээл шалгарч Үүнээс:
1-р байр: Найруулагчийн 2-р курсын оюутан Д. Энхманлай
2-р байр: Найруулагчийн 1-р курсын оюутан Г. Сугармаа
Захиралын нэрэмжит шагналын эзнээр Найруулагчийн 4-р курсын оюутан Д. Марал нар тус тус шалгарчээ. Урлаг судлаач, сэтгүүлч, профессор Дэ. Мягмарсүрэн, Кино урлагийн дээд сургуулийн захирал Д. Даваасүрэн, Найруулагчийн ангийн багш Т. Төмөр-Очир нар тус уралдааныг шүүн явуулсан байна.

Leave a Reply