Өнөөдөр “The Best of Comedy” улаан хивсний ёслол болно

2014 оны 04-р сарын 01 өдөр, 03 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5223

4 сарын 1-ны өдөр буюу инээдмийн баярын өдөр хошин урлагийн продакшнууд нэгдэн Монголын хошин урлагийн жүжигчдийн “The best of comedy”  нэртэй хоёрдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдсэн “The Best of Comedy 2” улаан хивсний ёслолын арга хэмжээ 4 сарын 1, 2- нд Соёлын төв өргөөнд болноТус арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барих юм. Энэхүү арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаагийн хошин урлагийн  наадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх юм байна. Дашрамд дуулгахад ”BEST OF COMEDY” 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивийн тоглолт хийсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 329173, 99025769, 99235678

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх