Инээдмийн баярын өдөрт зориулан хошин урлагийнхан нэгдсэн тоглолтоо хийхээр товоо зарлан улаан хивсний ёслолоор нээлтээ эхлүүллээ. Үзэгчид хайртай хүндэлж явдаг хошин урлагийн жүжигчидээ ойроос харан гар барьж мэндчилэн гэрэл зургаа татуулахаар улаан хивсний ёслол болохын өмнө хэдийнээ байраа эзэлсэн байлаа. Соёлын төв өргөөний өмнө багтаагүй үзэгчид Чингисийн талбайгаас хайртай жүжигчиддээ баяр хүргэхээр хүлээж байгаа нь Монголын хошин урлаг үр өгөөжөө өгсөн төдийгүй ард түмний хүсэн хүлээдэг урлаг болсон гэдгийг тодхон харууллаа.
Улаан хивсний ёслолд “Шинэ үе”, “Шилдэг өнгө”, “Х-Түц”, “Маск”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Чапи & Суурь” хамтлагийн уран бүтээлчид ар араасаа улаан хивсээр алхан Соёлын төв өргөөнд саатсан юм. Хошин урлагийн хамгийн ахмад жүжигчин “тогдгор” хэмээн нэрлэгддэг Гавьяат жүжигчин Д.Галсантогтох нийт үзэгчид уран бүтээлчиддээ инээдмийн баярын мэндчилгээ дэвшүүлэн залуу уран бүтээлчдийн хамт улаан хивсний ёслолын салхийг хагалан алхсан юм.
Түүний араас Гавьяат жүжигчин Б.Туяа, Гавьяат жүжигчин Г.Жагдаг, Аяа , Боёо, Аглуу, Бямбацогт, Баатархүү, Одноо, Бархүү, Баярмагнай, Өлзийхүү, Хүсэлбаатар, Эрдэнэзаан, Мөнхсайхан, Хүрэлээ, Төөтөө, Нарансолонго, Тэмүүжин, Гэрэлээ гээд үе үеийн хошин урлагийн уран бүтээлчид улаан хивсээр алхлаа.
Монголын хошин урлагийнханы нэгдсэн “The best of comedy” хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт дахин Соёлын төв өргөөнд болох юм.

Эх сурвалж: eagle.mn








Leave a Reply