Брэд Питт сүйт бүсгүйдээ 300 мянган ам.долларын үнэтэй хүзүүний зүүлт бэлэглэжээ

Холливудын жүжигчин Брэд Питт үзэсгэлэнт гэргийдээ байнга шахуу гэнэтийн бэлэг барьдаг. Сүүлийн үед кино зураг авалтын улмаас Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ Австралид байгаа бөгөөд Брэд Питт Англид очсон юм. Харин тэд амралтын өдрөө Хонконгт болзсон гэнэ. Анжелина Жоли, Брэд Питт нар дэлгүүрээр явж, худалдаа хийсэн бөгөөд жүжигчин залуу сүйт бүсгүйдээ 300 мянган ам.долларын үнэтэй хүзүүний зүүлт авч өгчээ. Мөн гурван цаг худалдан авсан байна. Эдгээр нь Брэд Питтийн өгч байсан бэлгийн дэргэд юу ч биш аж.

Дашрамд дуулгахад, жүжигчин Брэд Питт, Анжелина Жолид хувийн онгоц бэлэглэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *