“Гэгээн Муза-ХI” наадамд “Гоолингоо” жүжиг 5-н номинацид нэр дэвшжээ

2014 оны 04-р сарын 07 өдөр, 01 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c97a93aa29cf70eeoriginal980444842014-04-05-13-58[www.urlag.mn]

“Гэгээн муза” академиас санаачлан 11 дэх жилдээ зохион байгуулж буй монголын театр урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза-ХI” олон улсын театрын наадам ирэх сард зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадамд “Гоолингоо” дуулалт жүжиг “Шилдэг жүжгийн зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиол”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”,  “Шилдэг эрэгтэй туслах дүр” зэрэг 5-н номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхээ авчээ.

  Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа 2012 оны 10-р сард анхлан амилж хэдэнтээ тоглогдсон тус жүжгийн зөвлөх найруулагчаар МУУГЗ Б.Баатар, МУУГЗ Ч.Ганхуяг нар ажилласан бол зохиолч, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажилласан юм. Түүнчлэн продюссерээр МУСТА Б.Нямсүрэн, менежерээр Э.Цэнд-Аюуш, удирдаачаар МУСТА Р.Ганбат, Концертмейстерээр МУСТА О.Лхагвасүрэн, зураачаар П.Цэрэндулам, жижиг чимэглэлийн эрхлэгчээр МУСТА Н.Батбилэг, гүйцэтгэх зураачаар Ч.Түмэнхүү нар ажиллажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх