
Оюутнуудын “Смарт карт” буюу ирэх жилийн визаны захиалга авч эхэллээ. Захиалга энэ сарын 15 хүртэл явагдах ба I-III курсын оюутнууд захиалга өгөх юм байна. Оюутнууд виза захиалахдаа 3х4 хэмжээтэй цээж зураг, 6500 төгрөг хураалгаж, сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан хүсэлт гаргах аж.
Дээрх хугацаанд захиалга өгч чадаагүй оюутанд дахин боломж байхгүй. Харин энэ онд их, дээд сургуульд элсэж буй оюутнууд визаны захиалгаа хичээлийн шинэ жил эхэлмэгц авах юм байна. Виза захиалсан оюутны карт наймдугаар сарын сүүлээр хэвлэгдэн бэлэн болох аж.

Leave a Reply