“Хэрээт төгөлд” эмгэнэлт, инээдмийн жүжиг тоглогдоно

Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжиг дөрөвдүгээр сарын 9-нд 19.00 цагаас нээлтээ хийх гэнэ. Энэхүү жүжигт Гавьяат жүжигчин Ч. Алтан-Өлзий, Ардын жүжигчин П. Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г. Урнаа зэрэг чадварлаг ахмад уран бүтээлчид болон залуу уран бүтээлчид тайзнаа амьдруулах юм байна. “Хэрээт төгөл” жүжиг нь хүний ёс жудаг мөн чанарын тухай харуулсан нэг бүлэгт жүжиг ажээ. Өндөр албан тушаалтай, чинээлэг Баохин, хотын захын хуучны байранд амьдрах Викториягийн гэрт очсоноор үйл явдал өрнөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *